Зүй ёс намын тухай

  • Нүүр
  • Зүй ёс намын тухай

Зүй ёс намын тухай

Үнэт Зүйл

     Бид зүй ёсыг бүрдүүлэгч Эрх чөлөө-Тэгш боломж, Эрх зүйт төр-Шударга ёс, Эрдэм боловсрол-Эв нэгдлийг эрхэмлэн дээдэлнэ. 

 

Эрхэм Зорилго

     Нийгмийн ардчилал, нийгмийн эрх чөлөөг бататган, зүй ёсыг дэлгэрүүлэх замаар улс орноо цогцлуулан  хөгжүүлэх нь Бидний эрхэм зорилго мөн.

 

Намын Зарчим

     Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашгийг дээдлэн, хууль ёс, ёс суртахууны хэм хэмжээг сахиж, мэдлэг чадварт тулгуурлах нь “Зүй Ёс” Намын үйл ажиллагааны үндсэн зарчим байна. Хуульд заасан, болон дагаж мөрдвөл зохих дараах үйл ажиллагааны зарчмыг баримтална. 

Намын даргын мэндчилгээ

“Зүй Ёс” намын албан ёсны вэб сайтад тавтай морилно уу 

     Шинээр мэндлээд удаагүй байгаа ”Зүй Ёс” намаас мэндчилж байгаадаа таатай байна.

     “Зүй Ёс” нам Монгол Улсын 35 дахь улс төрийн хүчин болон 2019 оны 6-р сарын 8-ны өдөр үүсгэн байгуулагдлаа. Намын үнэт зүйлийг “Эрх чөлөө - тэгш байдал, Эрх зүйт төр - Шударга ёс, Эрдэм мэдлэг - Эв нэгдэл” хэмээн томьёолж, “Хүн ёс, Хууль ёс, Шударга ёс” гэж хураангуйлав. Зүй Ёс гэх ухагдахуун нь эдгээр үнэт зүйлийг дотроо агуулсан ойлголт тул бид намаа “Зүй Ёс” гэж нэрлэлээ. 

     Монгол Улс, Монголын ард түмэн өнөөдөр ядуурал, ажилгүйдэл, авилгал хээл хахууль болон байгал орчны доройтол, баян хоосны ялгаа, тэгш бус шударга бус байдалтай тэмцэж байна. Намын гишүүд бид энэ тэмцлийг хөндлөнгийн хүн мэтээр хараад суух нь иргэний үүргээ умартсан, хариуцлагагүй явдал гэж үзэв. Тийм ч учраас мэдлэг, туршлага, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээ нэгтгэн зөвийг дэмжиж, бурууг залруулахын төлөө бид өөрсдөө гар бие оролцоё хэмээн шийдсэн нь “Зүй Ёс” нам байгуулагдах болсон үндсэн шалтгаан юм.

     Бид бусдаас ялгарах, бусдыг зөвхөн шүүмжлэх бус, бид эв нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхолоо дээдлэн, алсын хараатай зөв бодлогыг дэмжиж, амьдралд нийцсэн шийдэл гарцыг олж, алдаатай, явцуу эрх ашиг бүхий бодлогыг хүчтэй эсэргүүцэж ажиллана. Тэр ч утгаараа бид намынхаа гол үзэл баримтлалыг “ТӨВ ҮЗЭЛ” хэмээн тодорхойлоод байна. 

     Бид Монгол Улсдаа Зүй Ёсыг дэлгэрүүлж, Монголын сайхан орон, гайхамшигт соёл, уламжлал, агуу түүх, уужуу сайхан Монгол түмнээ хайрлан хамгаалж, хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.

     “Зүй Ёс” нам гишүүдээ төлөөлөн улс төрийн намууд, улс эх орноо гэсэн иргэн бүрийг улс эх орныхоо төлөө хүчээ нэгтгэж, мэргэн ухаанаа уралдуулж, хамтарч ажиллахыг уриалж байна.

     Бид хамтдаа Монголын сайхан орондоо Зүй Ёсыг дэлгэрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

ЗҮЙ ЁС ДЭЛГЭРТҮГЭЙ

 

Зүй Ёс намын дарга Хөгдүүд овогтой Батбаярын Насанбилэг. 

 

Эрхэмлэх зүйлс

Зүй Ёс Намын гишүүд нь дараах зүйлсийг эрхэмлэнэ

Хууль ёсыг
эрхэмлэнэ

Зүй Ёсыг
эрхэмлэнэ

Сэтгэлийг
эрхэмлэнэ

Итгэлийг
эрхэмлэнэ

Сахилга батыг
эрхэмлэнэ

Нийтийн эрх ашгийг
эрхэмлэнэ

Чадварыг
эрхэмлэнэ

Эрдэм мэдлэгийг
эрхэмлэнэ

Зүтгэлийг
эрхэмлэнэ

Эв нэгдлийг
эрхэмлэнэ