Намын бэлгэдэл

Намын бэлгэдэл

“Зүй Ёс” Намын бэлгэдэл

“Зүй Ёс” Намын бэлгэдэл нь “Арга билиг”, түүнийг тойрсон гурван хүний дүрсээс бүрдэнэ. “Арга билиг”-ээр шударга, тэгш байдал, зүй ёсыг, тулгын гурван чулуу мэт гурван хүний дүрсээр эрт, эдүгээ, ирээдүй гурван цаг, эв нэгдэл, тогтвортой байдал, сайн сайхан амьдралыг бэлгэднэ. Бэлгэдэл нь цагаан дэвсгэр дээр улаан өнгөөр дүрслэгдэнэ. Цагаан өнгөөр цэвэр ариун, шударга үнэнийг, улаан өнгөөр мандан бадарч, хөгжин дэвшихийг бэлгэднэ.          

“Зүй Ёс” Намын далбаа

Далбааны урт өргөний харьцаа нь 2:1 байх бөгөөд далбааны төв хэсэгт намын бэлгэдэлийг хүрд эрдэнийн голд байршуулсан байна. 

“Зүй Ёс” Намын далбаа нь өнө мөнхөд цэвэр нандинаар оршихыг бэлгэдсэн мөнх тэнгэрийн цэнхэр өнгөтэй байна. Далбааны төвд ашид дэвжих, тасралтгүй тууштай байхыг бэлгэдэн цагаан өнгийн хүрд эрдэнийн дүрсэн дээр намын бэлгэдлийг байршуулсан байна. 

 

Далбааны өнгөний код-уудыг дараах хүснэгтэд үзүүлэв. 

  Өнгө                 HEX                    RGB                          CMYK

Цагаан               #FFFFFF             255,255,255             0-0-0-0

Улаан                 #FF0000             255,0,0                     0-100-100-0

Цэнхэр               #0080FF              0,128,255                100-50-0-0